Эрүүл

Монгол эмэгтэйчүүд заавал мэдэх ёстой домын аргууд болон засал

Та мухар сүсэгт хэр их итгэдэг вэ? Энэхүү мэдээллээрээ заавал мэдэж байхад зохих домын заслыг хүргэж байна.

Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно. Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.

Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч горьдоог гаргадаг домтой Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг.

Засах дом нь: Гутлын уланд нэг нэг зоос, гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос, махыг авч түүнрүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина. Ямар нэг хүн загнах байх гэж бодвол үсээ зангид Өвчинг анагаах дом Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булаад “Үү чи сонс. Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ.

Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг. Үүг арилгахад бороо орсны дараа үхрийн баасан дээр тогтсон усаар угаахад арилна. Хүзүү хөшиж гоётвоос гоё сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүг гурав гуравын ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.

Хумс авсны дараа ил задгай хаядаггүй, усанд хийдэг домтой. Нүдэнд өвдөг гарахад: өвдөг гарсан нүдийг эсрэг талын өвдгөндөө ойртуулж, “өвдөг өвдгөнд гарахаас хэзээ нүдэнд гарч байлаа. Эм дом. Эм дом” гэж хэлэн домнодог.-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.

Таньд тус домын засалыг юу гэж бодож байн өөрийн бодлоо бидэнтэй хуваалцхаа битгий мартаарай!

Leave your vote

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

GIPHY App Key not set. Please check settings

Back to top button
  • ФОЛЛОВ ДАРЖ МЭДЭЭГЭЭ ҮЗНЭ ҮҮ!

  • Log In

    Forgot password?

    Forgot password?

    Enter your account data and we will send you a link to reset your password.

    Your password reset link appears to be invalid or expired.

    Log in

    Privacy Policy

    Add to Collection

    No Collections

    Here you'll find all collections you've created before.

    Adblock Detected

    Please consider supporting us by disabling your ad blocker