Сонин

Амазоны ширэнгэн ойгоор аялаж яваад хачирхалтай байдлаар нэгэн залуутай

Манай сайтыг сонгосон уншигч таньд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Та бүхэндээ соинрхолтой мэдээллийг энэ удаагийнхаа мэдээгээр хүргэж байна.

Лондон хотын иргэн Каролайн Найт гэх бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж хамтдаа амьдрах болжээ. Хамгийн гол зүйл нь хосуудын насны зөрүү бөгөөд бүсгүйн хайрт нөхөр нь өөрөөс нь 14 насаар дүү гэнэ.

Тодруулбал аялагч бүсгүй Королайн нь 2020 оны 3-р сард Перу улсад хийсэн аяллын ачаар өөрийн насан туршийн ханиа олсон байна. Цар тархалтаас болж тодорхойгүй хугацаагаар үлдэх ёстой болсон бөгөөд ширэнгэн ой дахь тариалангийн талбайд шоколадны үнэт түүхий эд тариалдаг эгэл жирийн залуу Ромулотой танилцжээ.

Эмэгтэй Ромулотой учрахдаа анхны харцаар сэтгэл алдарсан гэдгээ ойлгосон байна. Харсан даруйд нь бүсгүйн сэтгэлийг булаасан залуухан амраг нь энгийн нэгэн тариалангийн талбайн ажилчин юм. Түүний шинэ гэр болсон цагаан тугалган овоохой нь хамгийн ойрын суурингаас 100 км зайтай аж.

Каролайн голын усанд хувцсаа угааж, мод түлдэг зууханд хоол хийж, ихэнх цагаа хайрт Ромулогийн хамт тариалангийн талбайд өнгөрөөх болжээ. Каролайн Найт Өмнөд Америкт иогийн багшаар ажиллаж, өөр орны соёл, байгальтай танилцахаар төлөвлөсөн байв.

Мөн аялагч бүсгүй маань Лондоны хойд хэсэгт байрлах Сток Ньюингтонд өөрийн эд хөрөнгө, үл хөдлөхөө орхисон ч гэсэн тэр үүндээ харамсдаггүй гэнэ. Тэрээр хэлэхдээ өглөө болгон ширэнгэн ойн сармагчингуудын дуугаар Ромулотой хамт сэрэх л надад хангалттай.

Би түүнтэй хамт байхдаа юунд ч санаа зовдоггүй учраас насны зөрүүний талаар надаас асуух ч хэрэггүй гэжээ. Хайр сэтгэл гээч зүйлийг үнэхээр барьж хорьж, цагдаж чадах юу ч байдаггүй. Ромуло нутгийн иргэдээс овоохой түрээсэлж авснаар тэд жинхэнэ гэр бүл тусдаа гарчээ.

Нийтлэл таньд таалагдсан бол найз нөхөддөө шэйр хийж сэтгэгдэлээ үлдээгээрэй

Leave your vote

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

GIPHY App Key not set. Please check settings

Back to top button
  • ФОЛЛОВ ДАРЖ МЭДЭЭГЭЭ ҮЗНЭ ҮҮ!

  • Log In

    Forgot password?

    Forgot password?

    Enter your account data and we will send you a link to reset your password.

    Your password reset link appears to be invalid or expired.

    Log in

    Privacy Policy

    Add to Collection

    No Collections

    Here you'll find all collections you've created before.

    Adblock Detected

    Please consider supporting us by disabling your ad blocker